Дели хотод цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлжээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын эрх баригчид халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж, хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотойгоор даваа гаргаас эхлэн дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон байна. “Энэ бол жижиг хөл хорио, ердөө зургаан хоног үргэлжилнэ. Дели хотоос гарахгүй байхыг та бүхнээс хүсэж байна. Бид хөл хориог дахин сунгах шаардлагагүй болно гэж маш их найдаж байна” гэж Делигийн Ерөнхий сайд Арвинд Кежривал мэдэгджээ. Тэрбээр Дели хотод цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж, энэ нь эрүүл мэндийн салбарт ноцтой сорилт болж байгааг цохон тэмдэглэв. Сүүлийн үед Энэтхэгийн нийслэлд өдөр бүр 25 мянга орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа … Continue reading Дели хотод цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлжээ